Өнөөдөр болох үйл явдлууд

443

09.30 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана. 9:30 цагт Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцана.
10:10 цагт Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцана.
10.00 цагт СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургуульд СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургууль, Шанхайн Театрын академи хамтран зохион байгуулж буй ‘Азийн кино урлагийн боловсрол’ #AFEC сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт ‘Монгол ньюс’ мэдээллийн төвд ‘Омбол’ ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт Сүхбаатарын талбайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
12:00 цагт: Театрын музейд Монголын ‘Бөмбөгөр ногооны Мушгиа’, ‘Алтан үе-Бөмбөгөр ногооныхон’ гэсэн хоёр номын нээлт болно. Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан ‘Бөмбөгөр ногоон’-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцоно.