Путин: Хойд Солонгосыг сүрдүүлэхээ зогсоох хэрэгтэй

856

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтыг шүүмжлээд Пхенъяны эдгээр үйлдэл аюултай хэмээн мэдэгдсэн байна.

БНХАУ-д болж буй ‘Бүс ба зам’ санаачилгын хүрээнд явуулж буй чуулга уулзалтад оролцох үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг энхийн замаар шийдэх нь зүйтэй гэжээ.

ОХУ-ын зүгээс томоохон төслүүд дээр ажиллуулахаар Хойд Солонгосоос 50 000 ажилчин оруулах зөвшөөрөл олгожээ.

Тэрээр, ‘Бид цөмийн зэвсэгтэй улс орнуудын тоо нэмэгдэхийн эсрэг хатуу байр суурьтай. Үүнд Хойд Солонгос улс ч багтана. Цөмийн ч бай, пуужингийн ч бай туршилт явуулах нь байж боломгүй. БНАСАУ-тай хийх яриа хэлэлцээндээ эргэн орох шаардлагатай. Хойд Солонгосыг айлган сүрдүүлэхээ зогсоож, асуудлыг энхийн замаар шийдэх арга олох хэрэгтэй.’ хэмээн онцолсон байна.

ОХУ-Хойд Солонгос улсын хооронд худалдааны бат бөх харилцаа гээд байх зүйлгүй. Талууд эдийн засгийн харилцаагаа сайжруулах тал дээр ажилласаар байна.

Энэ сараас эхлэн хоёр улсын хооронд гатлага  онгоцны үйлчилгээ нэвтрүүлэхээр зэхэж байгаа билээ. Оросын Владивосток Хойд Солонгосын Расон хотуудын хооронд сард зургаан удаа гатлага онгоц явах ба 200 орчим зорчигч, 1500 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэнэ.

Үүнээс гадна ОХУ-ын зүгээс томоохон төслүүд дээр ажиллуулахаар Хойд Солонгосоос 50 000 ажилчин оруулах зөвшөөрөл олгожээ.

ОХУ Хойд Солонгостой дипломат харилцаатай цөөн орны нэг. Ким Жон Уны аав Ким Жон Ил 2011 онд ОХУ-д айлчилсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2000 онд Пхенъянд айлчилж байсан түүхтэй.

Москва дахь СиЭнЭн агентлагийн сурвалжлагч Мэттью Чэнс, ‘Хойд Солонгос болон тус улсын пуужингийн туршилтууд ОХУ-ыг түгшээдэг. Гэвч Орос Хойд Солонгосыг Барууны орнууд болон АНУ-д нөлөөлөх хөшүүрэг гэж давхар харж байна. ОХУ Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болоосой гэж хүсэхгүй. Гэхдээ Оросын эрх баригчдаас үүнд хариу мэдэгдэл цөөн хийдэг нь тэд Пхенъяны бай биш гэдгээ мэдэж байгаатай холбоотой.’ хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: cnn.com