Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэлээ

532

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо намуудаас бүртгүүлсэн нэр дэвшигч нарыг 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэх эсэх асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргалаа.

СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэсэн байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.