Спортын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

551

‘Эрдэнэс Монгол’ ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын дөрвөн төрөлт тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.
Тус тэмцээнд урилгаар ЗГХЭГ, УУХҮЯ, ЭХЯ, АМГТГ, Цөмийн энергийн комисс, ТӨБЗГ-ын баг тамирчид болон Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэс Оюу Толгой ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК, Эрдэнэс Шивээ Энержи ХХК, Эрдэнэс Метан ХХК, Эрдэнэс Ассет Менежмент ХХК, Эрдэнэс Ашид ХХК, Мон Атом ХХК, Эрдэнэс Стийл ХХК, Гашуун Сухайт Авто Зам ХХК зэрэг компаниудын баг тамирчид оролцож байна.