TEDxUlaanbaatar 5 сарын 27-нд болно

400

TEDхUlaanbaatar үйл ажиллагаа 1000 залуусыг нэг дор 5 дугаар сарын 27-нд цуглуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг сайн дурын залуус нийлж албан ёсны лицензтэйгээр 2011 оноос зохион байгуулсаар ирсэн бөгөөд өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдах болно.

Залуус “Айсуй Давалгаа” сэдвийн дор чуулж, шинэ санаа, санаачлага, амжилт бүтээлээрээ ялгарч буй хүмүүсийн нийгэм, хувь хүний хөгжил, амжилтын талаарх гайхалтай илтгэлүүдийг бүтэн өдрийн турш сонирхох болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.ticket.mn/event/273/