Ирэх даваа гарагт хилийн боомтууд амарна

259

БНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын боомтууд амрах бөгөөд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу автозамын боомт ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу амрах аж.

Эх сурвалж: www.info.mn