‘MNTM’-ийнхэн Нораг яагаад клипэндээ тоглуулсангүй вэ

1485

Хэдхэн хоногийн өмнө Боловсрол телевизийн бүтээл болох “Mongolia’s Next Top Mоdel” нэвтрүүлгийн дуу болох  “MNTM” –ийн клип цацагдсан билээ. Тус клипэнд шоуны оролцогчид бүгд оролцон тоглосон бөгөөд дууг “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа дуулсан байна. Гарч эхлэсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсаар байсан тус шоуны ерөнхий шүүгч Нора уг клипэнд харагдсангүй. Учир нь    тэрээр их ажлын дараах алжаалаа тайлан ээж болон эгчийн хамтаар далайн эрэг дээр амарч яваа аж. Тэрээр энэ тухай “ Миний дуртай дууны клипыг надгүйгээр хийчихэж байгаа юм уу?  Btw well done. love it all. Our girls look gorgeous” хэмээн бичсэн байсан ба үзэгчид ч мөн түүнийг уг клипэн дээрээс харахыг ихэд хүссэн нь илт байлаа.