Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ

733

Япон улсын Нагано хотноо “Нагано марафон” олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн 19 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа  аж. Уг тэмцээнд 40 орны 11 мянган тамирчин оролцсон байна. Манай улсаас эх орноо төлөөлөн өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Б.Сэр-Од 2:15:12 амжилтаар хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртжээ.  Харин алтан медалийг Япон улсын тамирчин Тайга Итод хүртжээ.