Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө

273

ХОНЬ – (3/21-4/19)
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.
ҮХЭР – (4/20-5/20)
Ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөн сайхнаар төсөөлнө. Бичиг баримтад гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулахад ашигтай өдөр. Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ.
ИХЭР – (5/21-6/21)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.
АРСЛАН – (7/23-8/22)
Өөрчлөлт хувьслын өдөр. Хуучин юм бүхэн халагдаж, шинэ шинэлэг бүхний үндэс суурь тавигдана. Хэрвээ та өөрөө шийдсэн л бол эхэлсэн аливаа ажил удаан хугацаагаар үргэлжилж, амжилтанд заавал хүрнэ. Бүхэл өдрийн турш хичээнгүйлэн хөдөлмөрлөнө.
ОХИН – (8/23-9/22)
Идэвхитэй ажиллах өдөр. Хамтын хөдөлмөр үр дүнтэй. Олныг хамарсан үйл ажиллагаа амжилттай. Бусад хүний зөвлөгөөг сонсч, санал бодлоо солилцвол эрч хүч сэргээнэ. Мэдлэг туршлагаа солилцож, бусдад ч сэтгэл харамгүй тусла. Чухал үйл явдлаас бүү хоцор.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиимээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж амьдралын аль ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыг тодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдах ба таны хандлагаас үр дүн нь хамаарна. Хүйтэн усны шидэт чанар өснө. Усаар бие сэтгэлээ ариусга.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Хянуур, ухаалаг байх өдөр. Бусадтай зөрчилдөх, маргалдах магадлалтай. Мөн хайнга байдлаасаа болоод бэртэж гэмтэхээс болгоомжил. Сэтгэл санаагаа өөдрөг, зөв байлгаж чадвал аливаа хэрэг санасанчлан бүтнэ. Алдаа дутагдал гаргалаа ч бухимдах хэрэггүй, харин гарах гарц, засах арга замыг хайгаарай. Хичээл зүтгэл гаргасан бүхэн амжилтад хүрнэ.
НУМ – (11/22-12/21)
Идэвхитэй ажиллах өдөр. Хамтын хөдөлмөр үр дүнтэй. Олныг хамарсан үйл ажиллагаа амжилттай. Бусад хүний зөвлөгөөг сонсч, санал бодлоо солилцвол эрч хүч сэргээнэ. Мэдлэг туршлагаа солилцож, бусдад ч сэтгэл харамгүй тусла. Чухал үйл явдлаас бүү хоцор.
МАТАР – (12/22-1/19)
Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.
БУМБА – (1/20-2/18)
Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн.
ЗАГАС – (2/19-3/20)
Оюуны хөдөлмөр эрхлэгчид үр бүтээлтэй байна. Алс юманд явах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцоход ээлтэй. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч аливаа асуудлыг шийд. Өдрийг бүтээлч үйл ажиллагаанд зориул. Уран зураг, хөгжим оролдвол ядаргаа тайлагдана. Танил талын хүрээгээ өргөжүүлэхэд сайн байна.

Эх сурвалж: www.info.mn