“Яг түүн шиг-2”-ын нууц ноёнтон Г.Ганхүү

642

“Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь удаагийн тоглолт эхэллээ. Тэгвэл “Яг түүн шиг-2” шоуны хоёр дахь дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами нар оролцох нь тодорхой байсан бол найм дахь оролцогч нь анхны дугаар дэлгэцээр цацагдтал нууц хэвээр байсан юм. Харин өнгөрсөн ням гарагийн үдэш (2017.04.02) “Яг түүн шиг-2” шоуны анхны дугаар дэлгэцээр цацагдаж, найм дахь оролцогч буюу нууц ноёнтон тодорч, “Яг түүн шиг” шоуны анхны дугаарын шүүгч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байсан юм. Тэрбээр уг шоунд оролцох гаргалгаагаа сошиал ертөнцөөр аялах явцдаа олсон гэдгээ зарласан юм. Тэрбээр “Яг түүн шиг-2” шоунд 60, 70-аад оныхныг төлөөлж оролцох бөгөөд олимпын “Түрүүлэхдээ биш оролцохдоо” зарчмыг баримтална гэв. Тэгвэл Г.Ганхүүгийн оронд продюссер Б.Наранзун уг шоуны шүүгчээр ажиллахаар болжээ.

Эх сурвалж http://www.info.mn