Ардчилсан нам мэдээлэл хийнэ

523

Өнөөдөр болох үйл явдлыг товчхон хүргэе.

09:00 цагаас: “Шангри-Ла”-д, ЭМЯ, НЭМҮТ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

10:00 цагаас: 22-ны товчооноос НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олгож буй өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын 3,500 малчин өрхөд нийт 700,000 ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламжийн цувааг хөдөлнө.

11:00 цагаас: “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагаас: МУИС-ийн Эрдмийн танхимд “Нийтээр эзэмших монгол хэл” ном болон WWW.MONGOLKHEL.MN цахим хуудасны танилцуулга, олон нийтийн эх хэлний боловсролын талаарх хэлэлцүүлэг болно.