Ю.Балжидмаа: Би хараахан түрүүлээгүй

1955

Дэлхийн олон оронд зохиогдог загварын томоохон шоу нэвтрүүлгийн нэг болох “Mongolia`s Next Top Model”-ыг Боловсрол суваг ТВ 10 жилийнхээ ойд зориулан албан ёсоор бэлтгэн хүргэж байгаа билээ. Нийт 200 гаруй охид бүртгүүлснээс сонгон шалгаруулалт хийн 16-н охидыг шоунд оролцуулсан юм. Нэвтрүүлгийн дугаар бүрт охид нэг, хоёроор хасагдаж явсаар шилдэг гурван оролцогч тунаж үлдлээ.

Харин шилдэг гурван оролцогчдийн нэг Ю.Балжидмаа анх шоунд орсон цагаасаа хойш олны хараанд ихэд өртөж байгаа нэгэн юм. Учир нь тэрээр өмнө нь хэд хэдэн миссийн тэмцээнд орж байсан арвин туршлагатай гэх бөгөөд арын хаалгаар тэмцээнд ялсан гэх мэдээ интернет ертөнцийг хэсэгтээ шуугиулаад байсан юм. Харин үүнд мисс Ю.Балжидмаа өөрийн фэйсбүүктээ ийнхүү тайлбар хийжээ.