Малын шүлхий өвчний улмаас 2,000 мал устгалд оржээ

818

Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхий өвчин гарсны улмаас аймгуудын Мал эмнэлэг, үржлийн газраас 2,000 малыг устгалд оруулсан талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар дээрх аймгуудын 10 суманд хорио цээрийн дэглэм тавигдаагүй байна. Мал эмнэлэг, үржлийн газрын мэдээлж байгаагаар ирэх 10-ны өдөр хорио цээрийн дэглэм цуцлагдах төлөвтэй байгаа юм.

Шүлхий өвчин дэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нийт 3.8 сая тун вакцин хүргүүлж, дөрөв гаруй сая малыг вакцинд хамруулжээ. Хэнтий аймагт нэмж 800 мянган малыг вакцинжуулахаар болсон байна.