Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртэв

390

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

Тэрбээр 220 кг шахаж алтан медаль хүртсэн бөгөөд түүний  жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны шилдэг 15 тамирчин  хүч үзсэн байна.