Мэрайя Кэри залуухан амрагтайгаа халуухан байгаа бололтой

890

Нэрт дуучин Мэрайя Кэри шинэхэн амрагтай болсноо хэдхэн хоногийн өмнө л хүлээн зөвшөөрсөн билээ. Өөрт нь таалагдсан бүжигчин залуутай явалдаж байгаагаа мэдэгдсэн ч нарийн ширийн асуудлаа тодорхой яриагүй.

Харин Инстаграм хуудсандаа хувийн амьдралтай холбоотой зураг, бичлэгийг цаг тухайд нь хангалттай оруулж байгаа гэнэ.Хэдхэн хоногийн өмнө нялх амрагтайгаа үнсэлдэж буй гэрэл зургаа “Юуг өгүүлж байгааг хэн ч мэдэхгүй ч… гэхдээ л энэ нь тачаал хөдөлгөж… хүмүүсийг урагш хөдөлгөдөг” гэсэн далд утгатай үгсийн хамт нийтэлжээ.