Замын ачаалал 60 орчим хувиар буурчээ

663

Нийслэлийн засаг даргын А/51 тоот захирамжийн дагуу Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж эхэлсэн.

Энэхүү ажилд Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр, нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

Тэгвэл дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний өдөр замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 20 орчим хувиар буурчээ.

Иймд Замын цагдаагийн албанаас 10.00-20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй жолооч нар хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.