“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно

1085

olloo_mn_1474963819_14484714_1113586188733162_3822560833560247049_n_500x500

“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 11-14-нийн өдрүүдэд болох гэж байна.
Наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Наадмын нээлтийн ажиллагаа Берлины олон улсын кино наадамд сонгогдон толилуулагдсан, Польш, Герман, Монголын хамтарсан, найруулагч Марта Миноровицын “Зуд” киногоор нээлтээ хийнэ.

Энэ жилийн наадмын онцлох орноор Солонгос улсыг сонгосон бөгөөд “Солонгосын Кино Өдөрлөг”-ийг  10-р сарын 12-нд Солонгосын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулах юм.

Олон улсын кино хөтөлбөр ирэх сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох ба дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус зургаан бүтээлийг үзэгчдэд хүргэнэ.

Тус наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой аж.