Опра 10 жилийн өмнө $88 саяар авсан уран зургаа $150 саяар заржээ

798

Тэрбумтан, телевизийн хөтлөгч Опра Уинфри 2016 оны хамгийн том урлагийн наймаануудын нэгийг хийсэн болохыг түүнд ойр эх сурвалж мэдээлжээ.

Oprah Winfrey Network сувгийн эзэн хатагтай Австрийн алдарт зураач Густав Климтийн “Адел Блок-Бауэрийн хөрөг II” гэдэг уран зургийг 2006 онд Нью-Йоркийн Christie’s дуудлага худалдаанаас $87.9 саяар худалдан авч байсан юм.

Тэгвэл тэр энэ бүтээлийг өнгөрсөн жил нэгэн Хятад хүнд $150 саяар зарсан нь 71 хувиар өсгөсөн үнэлгээ юм байна.

Үүнээс өмнө Климтийн өөр нэг бүтээлийг (Water Serpents II) Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев 2015 онд $170 саяар зарж байсан нь Опрагийн наймааны дээр гарах үзүүлэлт ажээ.

Эдгээр хоёр бүтээл бүгд Азийн худалдан авагчдад шилжсэн нь шинээр төрөн гарсан Ази баячууд өрнөдийн урлагт мөнгө хаях болсны баталгаа юм.

Густав Климт нь “Үнсэлт” хэмээх бүтээлээрээ хамгийн их алдаршсан уран бүтээлч.

1912 онд зурсан “Адел Блок-Бауэрийн хөрөг II” бүтээлд дүрслэгдсэн эмэгтэй нь тухайн үеийн Вена хотын үйлдвэрийн эзэн, урлагийн ивээн тэтгэгч жүүд хүний эхнэр юм байна.

 

Эх сурвалж: Bloomberg