Sony-ийн 1000fps хурдтай гар утасны камерын мэдрэгч танилцууллаа

835

Sony компани гар утасны салбарт байхгүй өндөр үзүүлэлт бүхий камерын мэдрэгч танилцууллаа. Энэхүү мэдрэгч нь 1000fps хурдаар 1080 бичлэг хийх чадалтай бөгөөд зах зээлд анхдагч юм.

Түүнчлэн 19,3MP чанартайгаар 1/120 секундийн хурдаар гэрэл зураг авч чадна. Энэ нь өнөөдөр зах зээл дээр байгаа хамгийн хурдан мэдрэгчээс даруй дөрөв дахин өндөр үзүүлэлт юм.

Хэдийгээр iPhone 7, Google Pixel зэрэг ухаалаг утаснуудын камер 120fps хурдаар 1080 чанартай бичлэг хийдэг ч гэсэн Sony-ийн шинэ мэдрэгчийн хажууд хэд дахин удаан гэсэн үг.

Түүнчлэн 1000fps гэдэг 960fps хурдаар бичлэг хийдэг Sony RX 100 V загварын камераас ч илүү юм.

Магадгүй Apple, Google тэргүүтэй компаниуд ирээдүйд үйлдвэрлэх гар утаснууддаа Sony-ийн шинэ мэдрэгчийг ашиглаж эхэлбэл та бидний гар утас гайхалтай удаашруулсан бичлэг хийдэг болох нь.

Эж сурвалж: TechRadar