”Сайн Аав”-ын таксиг гэр бүлийхэнд нь хүлээлгэн өглөө

607

Сайн аав хэмээн алдаршсан Т.Даваасүрэн агсаны тухай Про старс студи нэгэн сайхан уран бүтээл туурвиж, үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа билээ. Гэр бүлийн нандин харилцаа, аз жаргалыг харуулсан САЙН ААВ киноны нээлтэн дээр УБТТС ХХК-ны зүгээс нэгэн том Сюрприз барьсан нь Т.Даваасүрэн агсаны өөрийнх нь унаж байсан 12-24 УНМ автомашиныг нь ар гэрт нь бэлэг болгон өгөхөөр шийдсэн юм. Тэгвэл UB TAXI компани энэхүү амлалтаа биелүүлж өнөөдрийн билэгт сайн өдөр Т.Даваасүрэн агсаны гэр бүлд гардуулж өгсөн байна.

Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрч байх болтугай. Монголын ард түмний өмнөөс БАЯРЛАЛАА УБТТС ХХК, Про старс студи

Ч.Амар

https://www.youtube.com/watch?v=oXB-78f598k