Энэ сард болох заалны барилдаанууд

1127

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.

Хоёрдугаар сарын 05-нд Талх-Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх/АЦЦБЗБ/-ийн барилдаан болно.

Харин энэ сарын 12-нд Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан, 23-нд Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 24-нд Дашчойлин хийдийн нэрэмжит “Майдар бурханы авшиг түгээх” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулна.

Хоёрдугаар сарын 25-нд МХО-той хамтран зохион байгуулдаг Сар шинийн баярт зориулсан өсвөр бөхийн барилдаан, Нийтийн монгол шандастаны барилдаан, болох бол Хоёрдугаар сарын 26-нд XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Д.Өлзий