Долоо хоногт хэдэн удаа секс хийх ёстой вэ?

2495

Канадын Торонтогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд судалгаа явуулаад хосууд бэлгийн харилцаанд хэр давтамжтай орох нь зохимжтой вэ гэдгийг олж мэджээ. Хоёр хүний харилцаа бат бэх хэвээр байхын тулд тийм ч байнга бэлгийн харилцаанд орох хэрэггүй гэнэ шүү.

Эхлээд мэргэжилтнүүд гэр бүлийн хосуудын дунд социологийн судалгаа явуулсан аж. Тэгтэл асуулгад хамрагдсан хосуудын дийлэнх нь одоогийнхоос арай олон удаа секс хийх хэрэгтэй байна гэж өгүүлжээ. Улмаар эрдэмтэд өөр гурван судалгааг явуулахдаа 25 мянга гаруй хүнийг сайн дураар хамруулжээ. Ингээд эрдэмтэд бат бэх, удаан хугацаанд үргэлжлэх харилцаанд оршихын тулд хосууд айхтар их сексдээд байх хэрэггүй гэдгийг тогтоов.

Эрдэмтэд судалгаагаа 25 жилийн туршид хийжээ. Энэ хугацаанд цуглуулсан бүх дүн мэдээлэлдээ шинжилгээ хийгээд Канадын мэргэжилтнүүд гэр бүлийн аз жаргалтай байдал үнэн хэрэг дээрээ дотно харилцаанд орсон тооноос онцгой хамаарахгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Долоо хоногт хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан хосууд үүндээ долоо хоногт ганцхан өдрийг зарцуулж байсан гэр бүлүүдтэй адил бат бэх байсан гэнэ.

Хосуудын хувьд хамгийн тохиромжтой хувилбар бол долоо хоногт дор хаяж нэг удаа бэлгийн харилцаанд орох явдал юм хэмээн эрдэмтэд өгүүлэв. Хэрэв үүнээс илүүг хүсвэл тааллаараа болохыг судлаачид зөвлөжээ.

Эх сурвалж www.wikimon.mn