Агаарын бохирдол ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД байна

1048

Өнөөдөр 08.00 цагийн байдлаар нийслэлийн таван байршилд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна. Тодруулбал агаарын чанарын индекс

  • Баянхошуунд 1275,
  • Толгойтод 1182,
  • МҮОНРТ орчимд 984,
  • Амгаланд 581,
  • 100 айлд 563-г зааж байгаа юм.

Хамгийн их бохирдолтой Баянхошуу орчимд өчигдөр 08.00 цагийн байдлаар гадаах температур мөн адил -29 градус зааж байхад 882 байсан бол өнөөдөр ийн өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлд байршилтай 11 станцаас өчигдөр хамгийн бохирдолтой багатай газар АЧИ 36-г зааж байсан бол өнөөдөр Мишээл экспор орчимд 122-той байна.

Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.