Ардчилсан Намын даргаар С.Эрдэнэ сонгогдлоо

1096

АН-ын даргын сонгууль өчигдөр болж дүн нь гарлаа. Сонгуулиар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ ялалт байгуулжээ. С.Эрдэнэ нийт 12 аймаг, дүүрэгт ялснаар Ардчилсан намын дарга болов. 

Харин өрсөлдөгч Н.Алтанхуяг нийт есөн аймаг, дүүрэгт ялсан бол Л.Гантөмөр таван аймаг, дүүрэгт, Д.Эрдэнэбат гурван аймаг, дүүрэгт, Ж.Батзандан нэг аймагт ялсан байна.

Нэр дэвшигчид аль аймагт ялалт байгуулсан талаарх мэдээллийг багцлан хүргэе.

  • Архангай аймаг /С.Эрдэнэ/
  • Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/
  • Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/
  • Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/
  • Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/
  • Булган аймаг /С.Эрдэнэ/
  • Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/
  • Налайх дүүрэг /С.Эрдэнэ/
  • Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/
  • Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/
  • Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/
  • Төв аймагт /С.Эрдэнэ/
  • Завхан аймаг /Н.Алтанхуяг/
  • Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/
  • Ховд аймаг/Л.Гантөмөр/
  • Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/
  • Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/
  • Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/
  • Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/
  • Дундговь аймаг /Н.Алтанхуяг/
  • Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/
  • Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/
  • Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/
  • Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/
  • Орхон аймаг /Н.Алтанхуяг/
  • Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/
  • Дорнод аймаг /Н.Алтанхуяг/
  •  Говьсүмбэр /1. Л.Гантөмөр, 2. Н.Алтанхуяг/
  • Дорноговь аймаг/1.Л.Гантөмөр, 2.Ж.Батзандан/
  • Увс аймаг /1. Н.Алтанхуяг, 2. Л.Гантөмөр/