Эрт гэрлэвэл таргална

653

Америкийн Мичиган мужийн эрдэмтэд эрт гэрлэлт залуусын эрүүл мэндэд таагүй нөлөөлөл үзүүлж, жингээ амархан нэмэхэд хүргэдэг болохыг нотолж чадлаа хэмээн мэдээлэв. Их, дээд сургуулиа дүүргэхээс өмнө харилцаагаа албан ёсных болгож, бүртгүүлсэн хосууд таргалах магадлал өндөр гэнэ шүү.

Учир юунд вэ гэвэл, ийм хосууд ихэвчлэн амьдралынхаа хэв маягийг муу хянаж, нас бага учраас гэр бүлийн амьдралд ороход хангалттай боловсроогүй байдаг аж. Энэ бүхэн илүүдэл жингийн асуудалд хүргэдэг байна. Эрт гэрлэсэн хүмүүс хоол ундаа зохицуулахаа больж, хөдөлгөөн багатай амьдарч эхэлдэг нь эцсийн дүндээ тэдний эрүүл мэндэд нөлөөллөө үзүүлдэг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn