Дуучин Э.Чулуунчимэг салалтаа цахим хуудсаараа олонд зарлав уу

2636

Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн хүчирхэг хос дуучид бол Б.Болд Э.Чулуунчимэг нар билээ. Тэд урлагийн ертөнцөд төдийгүй хувийн амьдралаа холбон өхөөрдөм охин үртэй болсон цаг саяхан.

Тэгвэл дуучин Чулуунчимэг Болд нар тус тусын замаа хөөх болоо юу гэмээр хатуухан үгтэй  зүрх шимшрэм шүлгийг өөрийн хуудаснаа нийтэлжээ.Үүнийг харсан шүтэн бишрэгчдийн нэг   хэсэг нь дуучин Чулуунчимэгийг зөвтгөх хэсэг байгаа ч зарим хэсэг нь тэднийг цаашид сайхан амьдрахыг зөвлөсөн хэсэг ч байгаа юм. Та бүхэнд дуучин Чулуунчимэгийн хатуу үгтэй шүлгийг хүргэе.

Хайрлаад хайрлаад байхад
Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чамруу очно
Түмэн олны хайрыг хүндэлж
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй…