Зи дарга төрсөн дүүгээ Эрдэнэтэд шахаа хийснийг Нямка шиг л хүлээн зөвшөөрчих хэрэгтэй

555

АН-ын даргын суудлаас хараахан буугаагүй байгаа З.Энхболд болоод бусад нөхдийн хэрүүл тэмцэл хэвлэлээр тасрахгүй байгаа. Харин З.Энхболдын дүү Эрдэнэтэд шахаа хийсэн гэх асуудлаар шалгагдаж эхэлсэн талаарх мэдээлэл харьцангуй чимээ багатай байгаа юм. З.Энхболдын дүү З.Хишигтогтох “Эрдэнэт” үйлдвэрт хууль зөрчин шахаа хийсэн хэргээр баривчлагдсан гэх мэдээлэл эх сурвалжуудаас гадагшилж байсан. Харин З.Энхболд уг асуудлаар хэвлэлээр ямар нэг зүйл ярихгүй байгаа юм. Мэдээлэл үнэн худал эсэх дээр ямар нэг тайлбар хийхгүй байгаа нь, нэлээд асуудал үүссэн байж болзошгүй гэх харыг дагуулж буй.

З.Энхболдын тухайд дүүгээр нь хуулийнхан оролдоод байгаад Ц.Элбэгдорждоо нэлээд юм санаж суугаа гэх мэдээлэл байсан. Энэ бүхний ард Ц.Элбэгдорж байгаа гэж тэр үзэж байгааг хэлэх эх сурвалж байсан юм.Уг нь З.Энхболд сонгуулиас өмнө, УИХ-ын дарга байхдаа  “манай дүү нар төртэй холбоотой бизнес хийдэггүй” гэж мэдэгдсэн. Гэвч  төрсөн дүү З.Хишигтогтох нь тендергүйгээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернэт үйлчилгээг авсан гэх мэдээлэл гарч байсан. Харин З.Энхболд  уг мэдээлэлтэй холбоотой тайлбар хийхдээ “Би мэдэхгүй юугаа хийгээд явж байдаг байна аа” гэж хэлсэн удаатай.

Түүний дүү  З.Хишигтогтохын “Болдсофт” компани Эрдэнэт үйлдвэрт интернет үйлчилгээг 2008 оноос хойш үзүүлж байгаа. Гэхдээ ямарч сонгон шалгаруулалтгүйгээр жил бүр 5 сая ам доллар авч байсан гэх асуудал яригдсан. Түүнчлэн тендерийн хууль зөрчсөн З.Хишигтогтохыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өмнө нь байсан юм. За мөн мэдээллээс үзэхэд 2012 онд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Болдсофт” гэдэг компанитай интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээг байгуулсан гэх мэдээлэл бий. Гэрээ ёсоор бол тус компани БНХАУ-ын ZTE Corporation компанид үйлдвэрлэгдсэн 10 гаруй тооны тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тус үйлдвэрт нийлүүлэх үүрэг хүлээсэн гэгддэг. З.Энхболдын  дүү З.Хишигтогтохын  компани 680851 долларын үнэ бүхий гэрээг байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг интернэтийн тоног төхөөрөмжтэй болгосон гэх мэдээлэл байсныг бас хэлэх хэрэгтэй байх.

Уг нь З.Энхболд дарга сүүлийн үед намынхныгаа бүгдийг нь шүршээд их л хариуцлагатай, шударга хүн шиг харагдаж буй. Дүү нь үнэхээр Эрдэнэтэд шахаа хийсэн эсэхийг Нямка хүүгээ хүлээн зөвшөөрдөг шиг хэлчих хэрэгтэй юм даа.

Эх сурвалж: Шуурхай.мн