О.Дөлгөөн АНУ-д амьдрахаар болжээ

1449

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт хилийн чанадыг зорьжээ. Тодруулбал, тэрбээр гэр бүлээрээ АНУ-д суралцаж амьдрахаар болсон байна. Тэднийг гэр бүл, найз нөхөд нь болоод УДЭТ-ын жүжигчид нисэх буудлаас үдэж өгсөн бөгөөд О.Дөлгөөн “Гаргаж өгсөн найзууддаа баярлалаа. Мөн бүх найзууд болон хайртай дотны хүмүүс минь сайн сууж байгаарай. Би нь зорьсон хэрэгээ бүтээгээд сайн суралцаад ирэх болно” хэмээн цахим хуудаснаа бичжээ.