Ихэнх нутгаар цас орж хүйтний эрч чангарна

846

15-нд нутгийн баруун хагаст, 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.