Facebook веб хөтчөөс шууд бичлэг дамжуулдаг боллоо

894

Facebook-ээр шууд дамжуулахад боломж тун хомс. Гар утас, тусгай камер болон төхөөрөмж холбож, эсвэл нэмэлт программ ашиглаж байж л шууд дамжуулах боломжтой. Харин одооноос хэрэглэгчид веб хөтөч дээрээсээ шууд дамжуулдаг болж байна.

Эхний ээлжид Page-үүд шууд дамжуулах боломж нээгдэж байгаа бөгөөд удахгүй энгийн хэрэглэгчид шууд дамжуулдаг болох аж. Үүний ачаар хэрэглэгчид зөөврийн компьютер, суурин компьютер дээрээсээ ямар нэгэн нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр зөвхөн веб камераараа шууд дамжуулдаг болох юм.

Түүнчлэн Facebook хэрэглэгчдэд “Live Contributors” хэмээх сонголтыг нээжээ. Учир нь одоо Page-ээс шууд дамжуулахад заавал Editor эсвэл Admin байх шаардлагатай. Харин “Live Contributor” хэмээх сонголттой болсноор зөвхөн хөдөлгөөнт төхөөрөмжөөс тухайн Page-ээр шууд дамжуулах эрхтэй, Page-ийн хандалтыг харахгүй, Page-ийн нэрээр сэтгэгдэл бичих зэрэг эрх нь хаалттай гишүүдийг үүсгэж болно.