“Моngolias Next Top Model” шоу бямба гарагаас нийтэд цацагдана

1695

Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох зорилготой “Моngolia`s Next Top Model” шоу “Боловсрол суваг” телевизээр тун удахгүй гарч  гэж байна.
Дэлхийн загварын ертөнцийн хамгийн алдартай шоу болох “America`s Next top model” шоуг албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж байгаа юм.   Ийнхүү Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй “Моngolia`s Next Top Model” шоунд оролцохоор нийт 220 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлжээ. Тэднээс гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн байна. Ийн шоуны эхний дугаарт 14 оролцогч тэнцэж, дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болжээ. “Mongolia’s next top model” тэмцээний үндсэн гурван шүүгчээр монголын супер модель Нора Дагва, топ модель, жүжигчин, найруулагч Н.Оргил, “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогджээ. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрт загварын салбарын нэр хүндтэй хүмүүсээс нэг зочин шүүгч уригдан оролцох гэнэ.
“Mongolia’s next top model” шоуны оролцогчид хоёр сарын хугацаанд “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хаусд байрлах бөгөөд нийт 16 дугаарын турш өрсөлдөх юм байна.

Эх сурвалж http://www.info.mn