Алтан бөмбөрцөг 2017 наадмын шилдгүүд тодорлоо

499

Кино болон телевизийн салбарынхны шилдгүүдийг тодруулах 2017 оны “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол дөнгөж сая  Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд болж өнгөрлөө.

74 дэх “Алтан бөмбөрцөг” наадам гэнэтийн зүйлээр дүүрэн байсан ба ёслолын үйл ажиллагааг Жимми Фэллон хөтлөн явуулсан юм. Шагнал гардуулах ёслол кино, телевизийн алдартнууд улаан хивсэн дээгүүр алхалж, дэгжин хээнцэр хувцас, үнэт эдлэлээ гайхуулан зураг авахуулж, ярилцлага өгөхөөс эхэлсэн юм.

Кино шүүмжлэгчдийн таашаалыг хүртээд байсан “La La Land” мюзикл кино Шилдэг кино, Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, Шилдэг найруулагч зэрэг нэр дэвшсэн бүх долоон төрөлдөө ялалт байгуулсан байна. Харин телевизийн салбарт “The Night Manager” цуврал гурван төрөлд ялалт байгуулжээ.

Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Райан Гослинг шагналаа гардан авахдаа эхнэр Ева Мендездээ талархал илэрхийлж үг хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрээр, “Талархал илэрхийлэх олон хүн байгаа ч нэг хүнд тусгайлан баярласнаа илэрхийлмээр байна. Намайг дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур тоглож, урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан бүхнийг мэдэрч байхад миний эхнэр охиноо өсгөн, хоёр дахь охиноо гэдсэндээ тээн, хавдартай тэмцэж байсан ахдаа тусалж байсан юм. Намайг энэ кинонд тоглуулах боломжийг олгохын тулд тэрээр энэ бүх ачааг үүрээгүй байсан бол одоо энд миний оронд өөр хүн зогсож байх байсан биз. Чамдаа баярлалаа. Амада, Эсмеральда охидууддаа хайртай шүү. Би энэ шагналыг эхнэрийнхээ ах Хуан Карлос Мендезд зориулж байна.” хэмээн ярьсан юм.

Харин Сэсил Б. ДэМиллийн тусгай шагналыг хүртсэн жүжигчин Мерил Стрип шагналаа гардан авахдаа хэн нэгэнд талархал илэрхийлэхийнхээ оронд энэ сарын 20-нд тангаргаа өргөх гэж буй Доналд Трампыг шүүмжилж, “Үл хүндлэл нь үл хүндлэлийг, хүчирхийлэл хүчирхийллийг л дагуулна. Хүчирхэг нэгэн нь өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдыг доромжилвол бид бүгд ялагдана” хэмээн дурдсан юм.

Ингээд та бүхэнд “Алтан бөмбөрцөг”-ийн эздээр хэн тодорсныг хүргэе.

  • Шилдэг эрэгтэй туслах дүр- Аарон Тэйлор-Жонсон, “Nocturnal Animal”
  • Шилдэг хөгжим- “La La Land”
  • Шилдэг дуу- “City of Stars” La La Land
  • Шилдэг эмэгтэй туслах дүр- Виола Дэвис, “Fences”
  • Шилдэг эрэгтэй дүр- Райан Гослинг, “La La Land”
  • Шилдэг зохиол- Дэмиэн Чазэлл, “La La Land”
  • Шилдэг хүүхэлдэйн кино- “Zootopia”
  • Шилдэг гадаад хэл дээрх кино- “Elle”
  • Шилдэг найруулагч- Дэмиэн Чазэлл, “La La Land”
  • Шилдэг эмэгтэй дүр- Эмма Стоун, “La La Land”
  • Шилдэг уран сайхны кино- “La La Land”
  • Шилдэг драмын киноны эрэгтэй дүр- Кэйси Аффлек, “Manchester by the Sea”
  • Шилдэг драмын киноны эмэгтэй дүр- Изабель Хаппэрт, “Elle”
  • Шилдэг драмын кино- “Moonlight”
  • Телевизийн драмын шилдэг эрэгтэй жүжигчин- Билли Боб Торнтон, “Goliath”
  • Телевизийн драмын шилдэг эмэгтэй жүжигчин- Трэси Эллис Росс, “Black-ish”
  • Телевизийн шилдэг инээдмийн эсвэл мюзикл цуврал- “Atlanta”
  • Телевизэд зориулсан мини-цуврал эсвэл уран сайхны киноны шилдэг эмэгтэй дүр- Сара Полсон, “The People v. O.J.Simpson: American Crime Story”
  • Телевизэд зориулсан богино хэмжээний цуврал эсвэл уран сайхны кино- “The People v. O.J.Simpson: American Crime Story”
  • Телевизэд зориулсан цурал,мини-цуврал эсвэл уран сайхны киноны шилдэг эрэгтэй туслах дүр- Хью Лори, “The Night Manager”
  • Телевизэд зориулсан цуврал, мини-цуврал эсвэл уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр- Оливия Колман, “The Night Manager”
  • Телевизэд зориулсан мини-цуврал эсвэл уран сайхны киноны шилдэг эрэгтэй дүр- Том Хиддлстон, “The Night Manager”
  • Телевизийн драмын киноны шилдэг эмэгтэй дүр- Клэйр Фой, “The Crown”
  • Телевизийн шилдэг драмын кино- “The Crown”, Netflix
  • Телевизийн инээдмийн  эсвэл мюзикл цувралын шилдэг эрэгтэй дүр- Доналд Гловэр, “Atlanta”

Эх сурвалж: www.forbes.com