Шерил Сандберг 100 сая ам. долларын хувьцааг хандивлалаа

759

sheryl-sandberg

Facebook-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг 100 сая ам. долларын үнэ хүрэх Facebook-ийн хувьцааг сайн үйлсэд хандивлахаар шилжүүлжээ.

Нийт 880 мянган ширхэг хувьцааг тэрээр хүссэн салбартаа хандивлах бөгөөд жишээлбэл түүний өөрийнх үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх Lean In, ядуурлын эсрэг Second Harvest Food Bank тэргүүтэй буяны санд хандивлах юм байна.

Түүнчлэн Сандберг 18 сарын өмнө хорвоог орхисон нөхрийн хамт байгуулсан Sheryl Sandberg & Dave Goldberg гэр бүлийн сангийн нэрийг өөрчлөх хүсэлт гаргажээ.

Энэ ашгийн бус байгууллага нь LeanIn болон OptionB хэмээх шинэ сангуудын толгой байгууллага болж ажиллах юм байна. Сандберг өнгөрсөн жил үүнтэй төстэй шалтгаанаар Facebook-ийн 31 сая ам. долларын үнэ хүрэх хувьцааг мөн буяны үйлсэд хандивлаж байсан билээ.

Forbes-ийн бичсэнээр түүний нийт хөрөнгө өнөөдрийн байдлаар 1,37 тэрбум ам. доллартой тэнцэж байна.