Хүүхдийн зурхай

3134

cute-baby-laughing-loudly

Хонь
Хонины ордны хүүхдүүд халамж анхаарал их шаарддаг онцлогтой. Энэ ордны хүүхдүүд хөдөлгөөнтэй сэргэлэн хэдий ч хэрэг төвөгт орчих гээд байдаг. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тэсвэр тэвчээр тааруухан хүүхдүүд. Сэтгэхүйн хөгжил сайн. Бие даах чадвар сайтай. Хурдан хөдөлгөөнтэй тул спортоор хичээллэвэл амжилт олох магадлалтай. Тэд бусдыгаа удирдах дуртай. Аливаа зүйлд сонирхол нь амархан буурдаг. Чадахгүй зүйлээ дорхноо сольж өөр зүйлд анхаардаг. Юуны түрүүнд тэдэнд тэсвэр тэвчээр суулгах нь зүйтэй. Тэдний авъяасыг нээн илрүүлж хөгжүүлбэл амжилтанд хүрнэ. Итгэл найдвар хүлээх чадварт сургах хэрэгтэй. Магтаалд дуртай тул түүнийг нь ашиглаж хөгжүүлбэл зохино.

Үхэр
Үхрийн ордны хүүхдүүд зөөлөн ааш авиртай байдаг. Тэд эелдэг харьцаатай. Баяр баясгаланд дуртай. Онцлог нь их удаан хөдөлгөөнтэй. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг. Сонирхсон зүйлээ заавал өөрөө шийддэг. Ажилсаг, хөдөлмөрч. Бас авъяастай. Аливаа зүйлийг өөрөө л хийх гэж зүтгэдэг. Сонголт сайтай. Зорьсондоо хүрэх гэж эрмэлздэг. Хүсэл эрмэлзлийг нь зөв залвал сайн хүн болон хүмүүжнэ. Шудрага зантай. Аливааг учирлан хэлж ойлгуулбал зохино. Тэд шахалт шаардлагыг хүлээн авах дургүй. Тэд сурлага сайтай. Гэрсэг, ээж аав, ах дүүсдээ илүүтэй дотно ханддаг.

Ихэр
Ихрийн ордныхон авъяаслаг хүүхдүүд байдаг. Гэм нь жаахан зориг зүрх муутай, аймхай талдаа байх нь элбэг. Тэдэнд үргэлж найрсаг дотно хандах хэрэгтэй. Уур уцаартай хандлагыг хүлээн авах дургүй. Хүмүүжлийн гол зорилгоо зоригтой, шийдмэг болгоход чиглүүлбэл нэн сайн. Тэд илэн далангүй зан харьцаатай. Хууран мэхлэх зэрэгт дургүйцлээ илэрхийлдэг. Амархан цочимтгой. Бага зэрэг хөөрүү зантай. Өөрт таалагдаагүй зүйлийг хэзээ ч хийдэггүй. Эхэлсэн зүйлээ дуусгах тэвчээргүй. Гадаад хэлэнд авъяастай. Аливаа шахалт шаардлагыг хүлээн авах дургүй.

Мэлхий
Мэлхийн ордны хүүхдүүд оюун ухаан сайтай байдаг. Дэг журмыг илүүтэй эрхэмлэдэг. Аливаад мэдрэмж сайтай. Таалагдаагүй зүйлээ эмзэг хүлээн авдаг. Тиймээс тэдэнд аливааг тулган шаардах байдал бүү гаргаарай. Шилжилтийн насанд нь анхаарах хэрэгтэй. Тэд өөрт нь зүй бус шаардлага юм уу, шахалт дарамтыг эсэргүүцдэг. Тэдний санаа бодлыг ямагт хүндэтгэх хэрэгтэй. Өөрийг нь хайрлаж энхрийлдэг хүнд сайнаар ханддаг. Дотно хүндээ дуулгавартай байж, найрсаг байдлаар харьцдаг. Тэднийг хайрлан энхрийлж, зөвхөн сайн талуудыг нь олж дэмжиж чадвал сайн хүн болон хүмүүжнэ. Энэ ордны хүүхдүүд хамгийн хайртай дотно хүнээ маш их хүндэлдэг.

Арслан
Арслангийн ордны хүүхдүүд маш царайлаг байдаг. Тэд хүнтэй харьцахдаа захиран тушаах дуртай. Бас өөрсдийг нь магтахад дуртай байдаг. Хүссэн болгоныг нь биелүүлээд байвал дураараа авирлагч болно гэж мэд. Тэднийг хүмүүжүүлэхдээ ямар нэг зорилго тавих хэрэгтэй. Тэд олуулаа байх дуртай. Хэрэв үеийн хүүхдүүдтэйгээ таарч тохирохгүй байвал сэтгэлээр амархан унадаг. Сурлага сайтай. Хэрэв залхуу байдлаас нь гаргахгүй бол юу ч сурахгүй байж мэднэ. Загнаж зандрахыг огтхон ч хүлээж авахгүй. Үүнийхээ оронд магтах нь илүү үр дүнтэй. Тэд бусдаас дутуу байхыг хүсдэггүй тул тэр талыг дэмжиж хөгжүүлбэл зохино. Эмзэг мэдрэмтгий арьстай.

Охин
Охины ордны хүүхдүүд жаахан бүрэг ноомой талдаа байдаг. Гэхдээ сурч боловсрох дуртай, хичээл номондоо шамдангуй, сурлагадаа сайн. Тэд амгалан тайван учраас ямарваа нэгэн хэрэг зөрчил гаргадаггүй. Тийм ч нээлттэй бус. Бодож санаж яваа зүйлээ ойр дотныхондоо ч ярьдаггүй. Иймд тэдний итгэлийг нь хүлээх хэрэгтэй. Бас илэн далангүй болгох хэрэгтэй. Өөрт нь итгэл үнэмшил бий болгох нь чухал. Сэтгэх чадвар сайтай. Уншиж, бичих чадвар нь эрт илэрдэг. Анагаах ухааныг түлхүү сонирхдог. Спортоор хичээллэвэл зохино.

Жинлүүр
Жинлүүрийн ордны хүүхдүүд гоо сайхны мэдрэмж сайтай байдаг. Тэд ганцаардалд дургүй хирнээ намуун тогтуун, тохь тухтай орчинд илүү дуртай. Эцэг эхийн хоорондох маргаан зөрчлийг хүндээр тусган авч дотроо сэм сэмхэн шаналдаг. Огцом ааш зантай. Ааш авир нь түргэн хувирч өөрчлөгддөг. Хэрэв баяр хөөртэй байвал тайван амгалан байдаг. Тэд аливаа зүйлийг хүлээж авахдаа сайн ч амархан мохож шантардаг. Эхэлсэн зүйлээ гүйцээж эцсийг нь үзэлгүй орхих гээд байдаг. Биеийн тамираар төдийлөн амжилт олохгүй. Угаасаа ч бие бялдрын хувьд спортлог биш. Харин урлаг, уран сайханд илүүтэй дуртай. Үүнд гоо сайхны мэдрэмж нь маш ихээр нөлөөлдөг.

Хилэнц
Хилэнцийн ордны хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга нь их өвөрмөц байх шаардлагатай. Загнаж зандрах маягаар тэднийг хүмүүжүүлнэ гэж бодож байгаа бол том алдаа болно. Хөгжилтэй байх дуртай. Бүгдийг ялан дийлж байж л санаа нь амардаг. Тэд тэмцэлдэх чадварын хувьд бусад ордны хүүхдүүдээс илүү. Харин өөрийгөө хянах чадвар муутай. Хүүхэдтэй үерхэхдээ нарийн сонголт хийж өндөр шаардлага тавьдаг. Тэдэнд дутагдлыг нь учирлан хэлж ойлгуулбал илүү тусгаж авдаг. Учир нь тэд дутагдлаа хэлүүлэх дургүй. Илэн далангүй сайнаар хандвал хайр хүндэтгэлийг даах чадвартай.

Нум
Нумын ордны хүүхдүүд их нийтэч зан төлөвтэй. Нийгмийн идэвх сайтай. Маш хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд байдаг. Наp, ус, агаар салхинд байнга байлгавал эрүүл чийрэг өсөх магадлал улам нэмэгдэнэ. Ойр дотныхондоо үнэнч. Дутагдалтай тал нь их яриа байж магадгүй. Алиа хошин зантай. Хоосон мөрөөдөлд автдаггүй. Хичээл сурлагандаа сайн. Зүтгэл дутагддаг тал бий. Бусадтай нөхөрсөг, алдаагаа хүлээж авдаг. Сайн чанар нь шударга бус явдлыг үл тэвчдэг. Дэг журамтай, цэвэр цэмцгэр байхад сургах шаардлагатай. Тэсвэр тэвчээртэй болгоход анхаарал тавих нь чухал.

Матар
Матрын ордны хүүхдүүд бие даах чадвар сайтай байдаг. Бусдаар зааж зааварлуулах тун дургүй. Гэхдээ түүнийгээ ил гаргадаггүй бөгөөд зөвхөн дотуураа шаналж, далд аргаар эсэргүүцдэг. Бусдаас эмээж сүрдэх хандлага буй тул гадны хүний дэргэд бүрэг ноомой харагддаг. Харин ойр дотныхондоо бол зааж зааварлах дуртай. Тэд аливаад эмх цэгцтэй, юмыг дэс дараалалтай авч үздэг зантай. Алиа хошин зангүй. Чин сэтгэлээсээ инээж баясгах нь төдий л бага. Иймд инээд баяр хөөр өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгуул. Сурлагадаа сайн. Ажилсаг, дэг журамтай. Өөрсөдтэй нь том хүн шиг харьцвал хүлээж авдаг. Тэд яаруу, давчуу, тулгасан шаардлаганд дургүй.

Хумх
Хумхийн ордны хүүхдүүд эрч хүчтэй, ухаантай. Зааж сургасан зүйлийг хүлээн авах чадвар бусад ордны хүүхдүүдээс илүү. Тогтворгүй зан ааштай. Магтаж сайшаахад дуртай. Шийтгэл хүлээх дургүй. Аливаа дарамт шахалтаас болж сэтгэлээр унахдаа хурдан байдаг. Тэдэнтэй зөөлөн арга барилаар харьцах нь чухал. Үе тэнгийн хүмүүс шиг харьцвал илүүтэй хүлээн авдаг. Зорьсондоо хүрэх эрмэлзлэл сайтай. Тэсвэр тэвчээр гаргаж чаддаг. Хумхийн ордны хүүхдүүд урлагт авъяастай байдаг. Өөр чиглэлийг сонговол эрдэмтэн, эсвэл сэтгүүлч болох чадвар бий. Багадаа аймтгай байдаг ч том болоод нийтэч, бусдыгаа манлайлагч болон хүмүүждэг.

Загас
Загасны ордны хүүхдүүд сэтгэн бодох чадвар сайтайгаас гадна ой тогтоолтоор бусад ордны хүүхдүүдээс илүү. Урлагт авъяастай. Өөрийн гэсэн бодолтой болж төлөвшдөг. Магтаж сайшаавал илүү дуртай. Хөгжилтэй сэргэлэн, мөрөөдөх дуртай. Тэднийг загнаж хүмүүжүүлнэ гэвэл алдаа болно. Тэдний хийж бүтээснийг үнэлж магтвал үгэнд оромтгой байдаг. Сэтгэлээр унамтгай. Мөнгө төгрөгөнд үрлэгэн талдаа. Сурлага сайн. Өөртөө итгэх итгэлээр дутмаг. Буруу хүмүүжилтэй хүүхдүүдэд уруу татагдвал цаашид түүнийг хүмүүжүүлэхэд хэцүү байх болно.

/Хань/