Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

463

huuli_zui_bh

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан.

Гэвч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хуралдаа ирээгүй тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.