Улс тунхагласны баяр-т зориулсан барилдаанд Ч.Санжаадамба түрүүллээ

491

sanjaadamba

Улс тунхагласны 92 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө. Барилдаанд улс, аймгийн цолтой 224 бөх барилдсанаас Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлэн, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Өнгөрсөн жилийн “Улс тунхагласны баяр”-аар мөн Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс нар наймын даваанд тунан үлдэж, Ч.Санжаадамба түрүүлж байсан билээ.

“Улс тунхагласны баяр”-т зориулсан барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд тус барилдаанд Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байв.

Харин Улсын аварга Ч.Санжаадамба энэ жил түрүүлсэнээр дөрөв дэх түрүүгээ хүртэж байна.