А.Баярцэцэг: Би бүжиглэнгээ калиграф зурдаг үзүүлбэр хийдэг

1349

1470966298_bayrceceg-s

Энэ жил Дэлхийн мисс тэмцээнд А.Баярцэцэг эх орноо төлөөлөх билээ. Түүний хувьд тэмцээний бэлтгэл хэр хангагдсан тухайд Би маш их итгэлтэй байна. Яг одоогоор хийх ёстой гэрийн даалгавраа 100 хувь хийж дуусаагүй байна л даа. Долоо хоногийн хугацаа байгаа учраас аль болох хурдан дуусгахыг хичээж байна. Хэрэв бэлтгэлээ бүрэн хангачих юм бол би өөртөө 100 хувь итгэлтэй байх болнo хэмээсэн бөгөөд авьяаслаг миссийн шалгаруулалтын хувьд Би бүжиглэнгээ калиграф зурдаг үзүүлбэр хийдэг. Тэгэхдээ дэлхийн миссийн тэмцээнд маш өвөрмөц зүйл үзүүлэх ёстой. Тэгж байж бид нар өндөр оноо авна гэдгийг мэднэ. Тиймээс нэгэнт чаддаг зүйлээ сайжруулж, өөрийн үзүүлбэрээ илбэтэй хослуулж байгаа. Илбээр зураг зурах бийр нь гарч ирдэг ч юм уу, бүжиглэх гээд очмогц хувцас нь солигдчихдог зэргээр америкийн энтертэйнмэнт уур амьсгалд зориулсан зүйл бэлдсэн. Үүнийг илбэчин Билэгт, Германд бүжигчнээр ажилладаг Шинэцэцэг зэрэг найзуудтайгаа хамтарч бэлдсэн хэмээн ярьжээ.