Г.Отгонцэцэг Казахстаны аварга боллоо

660

otgontsetseg

Казахстан улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл энэ удаагийн Казахстаны аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд тус улсын нэрийн өмнөөс барилдах болсон Монголын жүдоч Г.Отгонцэцэг түрүүллээ.

Ингэснээр хоёр дахь жилдээ дараалан өөрийн жиндээ түрүүлж, Казахстаны хошой аварга боллоо. Тэрбээр энэ жил Риогийн Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн Олон улсын чанартай 10 тэмцээнд оролцохдоо таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авч, 2016 оны шилдэг эмэгтэй жүдочоор шалгарсан билээ.

Казахстаны шигшээ баг энэ удаад улсын аварга нь давхацсан учраас Чиндаогийн Гран при тэмцээнийг өнжиж байгаа аж. Харин Г.Отгонцэцэг ирэх сарын 2-нд эхлэх Токиогийн “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцох билээ.