Футзалын УАШТ-ий сугалаа явууллаа

401

mff

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том хоёр тэмцээний нэг болох Футзалын УАШТ-ий сугалааны үйл ажиллагаа өнөөдөр явагдлаа.

Эхний гуравт орсон баг “Пепси” футзалын дээд лигт дэвших зарчимтай тус тэмцээнд 27 багийн 300 гаруй шилдэг тамирчид өрсөлдөхөөр болсон. Эдгээр багууд A, B, C, D, E, F, G гэсэн долоон хэсэгт хуваагдахад G хэсэгт гурван баг хуваарилагдсан. Ирэх долоо хоногийн бямба гаригт эхлэл ФУАШТ-нд хөдөө орон нутгаас Дорнод, Баянхонгор, Төв, аймгийн шигшээ багууд болон Дархан-Уул аймгийн “Дархан шилүүс” клуб үзнэ.

Ингээд сугалааны дараа багууд хэрхэн оноолт таарсаныг хүлээн авна уу:

А хэсэг: 

  1. Гоёо
  2. Докторс
  3. МУБИС
  4. Монголын Тэмүүлэл

В хэсэг: 

  1. Дорнод
  2. Сонгинохайрхан
  3. Атлетик 220
  4. Дарханшилүүс

C хэсэг:

  1. Төв
  2. ХАД
  3. Алтиус Лионс
  4. Хараацай

D хэсэг:

  1. Төрийн банк
  2. Титан
  3. Баянхонгор
  4. Улаанбаатар сити

E хэсэг:

  1. Титаниум
  2. Мэжик фүүт
  3. ЖИПРО
  4. Леженд

F хэсэг:

  1. Бешикташ
  2. Эрчим
  3. Бумаасанаа
  4. Туулын Том Тулнууд

G хэсэг:

  1. ДМЮ
  2. БХИС
  3. Шонхрууд