ЗГ-ын хуралдаанаар ирэх онд гадаадаас авах ажиллах хүчний тоог тогтооно

582

zasag

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар:

  • Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний талаар,
  • Визийн гаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн төслүүд,
  • Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
  • Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Гадаадаас 2017 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Харин эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа Томуу, томуу төст өвчний байдал, авч байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулах юм байна.